Feb 15, 2011

Бие даалт №1 Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарах шинж, харьцуулалт

Би Charming beauty and spa center болон Сарнайх гоёлын студи хоёрын үйлчилгээг хооронд нь харьцуулахаар шийдсэн. Учир нь зуны амралтаараа энэ 2 байгууллагад хоёуланд нь ажиллаж байсан практик туршлагатай, үүн дээрээ үндэслэн харьцуулалт хийлээ.
Сарнайх гоёлын студи болонCharming beauty and spa center
Ижил талууд:
  •  Энэ 2 байгууллага нь хоёулаа гоо сайханы чиглэлийн үйлчилгээ явуулдаг.
  •  Газар зүйн хувьд хотын төвд байрлалтай.
  •  Дээд зэрэглэлийнх учраас дундаас дээш орлоготой болон гадаадын үйлчлүүлэгчид ихээр үйлчлүүлдэг.
  • Gift card буюу бэлгийн карт, байнгийн үйлчлүүлэгчдийн 5%, 10%-ийн хөнгөлөлтийн карттай.
  •  Үйлчилгээ нь үсчин, гоо сайхан, маникюр, педикюр, тусгай аппаратын гэх мэт ижил төрөлжилттэй.
  •  Үйлчлүүлэгчдээс аман болон бичгийн судалгаа авдаг.
  • Долоо хоногт 1 удаа амардаг бөгөөд цагийн хуваарь нь ижил, 10:00-20:00 ажилдаг.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт улирлын шинж чанартай. Жишээлбэл, зуны улирал, шинэ жил зэрэг баяр ёслолын үеэр борлуулалт сайтай байдаг бол хүйтэн сэрүүний улиралд харьцангуй бага байдаг.
  •  Үйлчилгээг худалдан авагчид нь урьдчилж захиалгаа өгөх боломжтой.
  •  Төгрөгөөс гадна ам.доллараар, картаар төлбөр тооцоогоо хийдэг.
  •  Өөрсдийн байрандаа байрладаг учраас түрээсийн төлбөр төлдөггүй.

Ялгаатай талууд:
  •  Үйлчилгээний үнийн хувьд Charming beauty and spa center нь Сарнайх гоёлын студийг бодвол 10% орчимоор илүү үнэтэй.
  • Charming-ийн төв салбар нь Grand Khan Irish pub-ийн 2-р давхарт байдаг учраас олон орны үйлчлүүлэгчид, жуулчид үйлчлүүлэх боломжтой байдаг бол Сарнайх-ийн хувьд ОХУ-ын ЭСЯ-ны баруун талд байрладаг болохоор гадаадын үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг нь зөвхөн оросууд эзэлдэг.
  • Charming нь зар сурталчилгаанд анхаарлаа төдийлөн хандуулдаггүй бол Сарнайх сэтгүүл дээр сурталчилгаагаа байршуулдаг. Нэгэнт хэрэглэгчдийн танил болсон учраас зар сурталчилгааг нь үзсэн хүмүүс шинээр үйлчлүүлэх нь ховор байдаг.
  • Charming манайхны дээд түвшний амьдралтай хүмүүс амьдардаг Хан-Уул дүүрэгт болон хүн ам ихтэй Эрдэнэт хотод өөрийн салбартай. Сарнайх харин салбаргүй.
  •  Байгууламжийн дотоод интерьер дизайн нь Charming арай илүү сүүлийн үеийн бөгөөд үйлчлүүлэгчдийн зан төлөвт эерэгээр нөлөөлөх орчинг бүрдүүлсэн.
  • 1 үйлчилгээний үргэлжлэх хугацаа Charming-ийнх илүү богино учраас нэг өдөрт үзүүлэх үйлчилгээ нь Сарнайх-аас их байдаг нь эцсийн дүндээ цэвэр ашигийг нэмэгдүүлдэг.

Үйлчилгээний онцлог, ялгарах шинж, жишээ:
  • Тураах аппаратны хувьд зөвхөн Charming Detox хоргүйжүүлэх аппаратаар Монголд үйлчилдэг, харин Сарнайх бол LPG аппарат ашигладаг нь манай Emma болон Grand Spa зэрэг бусад салонуудад бас л байдаг.
  • Хиймэл хумсны хувьд л гэхэд Charming-д гелэн, торгон, шилэн, акрилэн зэрэг 4 төрлийнх байдаг. Нөгөө нь зөвхөн акрилэн хумс хийдэг жишээтэй. SPA буюу халуун рашаанын үйлчилгээ Charming-д олон төрлөөрөө байдаг.
  • Charming гоо сайханы бүтээгдэхүүнээ өөрийн салонууддаа, УИД болон Улаанбаатар их дэлгүүрт худалдаалдаг бол Сарнайх үгүй.
  • Сарнайх салоныхоо хажууд цэцгийн болон бэлэг дурсгалын дэлгүүртэй учраас салоноор үйлчлүүлсэн хүмүүс баяр ёслолд явж байгаа тохиолдолд тэдний дэлгүүрээр мөн үйлчлүүлдэг.
  •  Нүдэнд үзэгдэж, гарт баригдах бүтээгдэхүүний хувьд сав баглаа боодол гэж байдаг бол үйлчилгээнд ийм зүйл байдаггүй. Charming цахирмаа цэцгийг эмблемээ болгож, байгууламж доторх бүх зүйлсд үүнийгээ шингээсэн байхад Сарнайх-д яг тийм гэх зүйл байдаггүй ба Сарнай гэдэг нэртэй өөр гоо сайханы салонууд манайд олон байдаг учраас андуурах тохиолдол гардаг.
  • Сарнайх диверсификаци хийж, цэцгийн болон бэлэг дурсгалын 2 дэлгүүр, супермаркеттай болсноор шинэ зах зээлд нэвтэрсэн.
  •  Charming-ийн хувьд гоо сайханы үйлчилгээндээ Германы Janssen фирмийн бүтээгдэхүүн хэрэглэдэг нь өрсөлдөгчөөсөө илүү байх боломж болж байгаа юм.

Дүгнэлт
Энэ 2 байгууллага нь хоёулаа өөрсдийн зорилтот зах зээлээ оновчтой сонгож үйл ажиллагаагаа олон жилийн турш явуулж байгаа. Тэгвэл
Бид ямар бизнес эрхэлж байна вэ?
Бидний хэрэглэгч хэн бэ? Тэд юу хүсэж байна вэ?
Бидний ажлын зорилго юу вэ? зэрэг асуултанд хариу өгөх эрхэм зорилгоо удирдлагууд нь мэддэг боловч ажилчин бүр үүнийг нь бүрэн гүйцэд ухамсарлаж чадаагүй сул талтай. Миний хувьд Сарнайх бусдаас юугаараа ялгарах вэ? гэдгээ хангалттай сайн тодорхойлж чадаагүй бөгөөд ажилчдын дунд халуун дулаан уур амьсгалтай байх нөхцлийг хангаж өгч чадаагүй мэт санагдсан.
Харин хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс борлуулалтын урамшууллыг хоёулаа ашигладаг боловч газар зүйн хувьд шинэ зах зээлд Charming нэвтэрч чадсан гэж би бодож байна.
Хэрвээ би тэдний зорилтот зах зээлд багтаад алинаар нь үйлчлүүлэх вэ гэвэл Charming-ийг сонгоно. Учир нь өрсөлдөгч байгууллага болох Сарнайхтай харьцуулбал худалдан авалтын орчин илүү таатай, дулаан уур амьсгалтай, тав тухтай, ажилчид нь харьцаа сайтай бөгөөд үйлчилгээ нь хэрэглэгчдийн цаг хугацаа хэмнэдэгээрээ давуу байж чаддаг.