Apr 16, 2011

БИЕ ДААЛТ №3 МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


ОРШИЛ
Манай орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжин орсноосоо хойш улсын өмч, хувийн эзэмшилд шилжин хувь хүн, албан байгууллагууд дор бүрнээ бизнес эрхлэн, амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд эрчимтэй хөдөлмөрлөж эхэлсэн билээ. Харин өөрсдийн таамаглалд бизнесээ хөтлөн явуулдаг байсан бол одоо үед бизнесийн олон аргыг ашиглаж сурч байгаагийн нэг тод жишээ нь Маркетингийн төлөвлөгөө юм.
Зах зээлийн өнөө үед ямар ч байгууллага ба бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд маркетингийн төлөвлөгөөг оновчтой боловсруулан бизнесээ амжилттай хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
            Би өөрийн боловсруулж буй маркетингийн төлөвлөгөөндөө Charming beauty and spa center”-ийг сонгон авлаа.

Маркетингийн төлөвлөгөө
1.    Товч хураангуй
Charming beauty and spa center нь 2005 оноос эхлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гоо сайханы чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн үйлчилгээний байгууллага юм. Үйлчилгээний төрлүүд:
1.    Үсчин
2.    Гоо сайхан
·         Нүүрний массаж
·         Биений массаж
·         Хөлний массаж
·         Арьс гуужуулах үйлчилгээ
3.    Маникюр
4.    Педикюр
5.    Бусад
·         Тураах аппарат
·         Борлуулах аппарат
·         Шар үс хуулах
·         Бүтээгдэхүүн худалдах

2.    Нөхцөл байдлын шинжилгээ болон үйл ажиллагааны хөтөлбөр
2.1.        Дотоод орчны шинжилгээ
·         Компани
Байгууллагын дотоод нэгжүүд  болох дээд удирдлага-захирал, менежер, санхүү-нягтлан бодогч, үйлдвэрлэл-үйлчилгээний ажилчид хамтран хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлж, тэднийг сэтгэл ханамжтай үлдээхийн тулд харилцан уялдаа холбоотой ажиллаж, үйл ажиллагаагаа бие биетэйгээ нийцүүлэх шаардлагатай.
·         Нийлүүлэгч (supplier) – “Анунгоо ХХК”
Анунгоо ХХК нь 170 гаруй жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэгч “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн ажиллаж байгаа билээ. P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Анунгоо ХХК нь P&G-ийн дистрибьютерийн шаардлагыг өндөр түвшинд ханган ажиллаж, Төв Ази ба Кавказийн бүсийн орнуудаас шалгаран 2006 онд “Best class distributor organization” цол өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Тус компани нь худалдааны салбарт шинэлэг үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Анунгоо компанийн ажиллагсад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх талаар зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурласан сургалтанд хамрагддаг ба компанийн зүгээс үйлчилгээний чанарт ач холбогдол өгч ажилладаг. Хэрэглэгчиддээ тvргэн шуурхай vйлчлэхийн тулд өөрсдийн унаагаар захиалгын дагуу бараа бvтээгдэхvvнээ хvргэж өгөхөөс гадна өөрийн харилцагчидтай барааны сурталчилгаа, тавиур, дагалдах хэрэгсэлvvдээр байнга хангаж, барааны хэрэглээ, өрөлтийн талаар P & G–ын шаардлагад нийцэхvйц зөвлөгөө өгдөг.
Нийлүүлдэг бүтээгдэхүүнүүд: Угаалгын бvтээгдэхvvн, Цэвэрлэгээний бодис, Yсний арчилгаа (Wella Retail, Wella Мэргэжлийн бvтээгдэхvvн, Tondeo, Londa Retail, Londa Мэргэжлийн бvтээгдэхvvн), Арьсны арчилгаа, Эрэгтэйчvvдийн татуурга, сахлын хэрэглэл зэрэг.

·         Хэрэглэгчид (consumer)
100 гаруй хүмүүсээс судалгаа авахад:
1.    Бараа үйлчилгээ худалдаж авахад тань интернет тусалдаг уу? 
2.    Та гоо сайханд орж үзсэн үү?

3. Бvтээгдэхvvн үйлчилгээ сонгон авахдаа та юуг анхаардаг вэ?
















            Үүнээс үзэхэд:
1.    Илүү их сэтгэл ханамжийг амлан шинэ хэрэглэгчдийг татах,
2.    Байгаа хэрэглэгчдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нь нийцэж чадсанаар тэднийг хадгалж үлдэх,
3.    Тодорхой хэмжүүрээр (орлогын хэмжээ, үнэнч байдал, байнгын үйлчлүүлэгчид, гадаадын үйлчлүүлэгчид) сонгож авсан хэрэглэгчдэд илүүтэй хандах,
4.    Урт хугацааны харилцааг эрхэмлэх  (ашиг авчрах хэрэглэгчдийг, олох, хадгалах, хэрэглээг нь нэмэгдүүлэх). Шинэ хэрэглэгчийг олж татах нь эрсдэл агуулахаас гадна зардал ихтэй байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаанаас үзэхэд шинэ хэрэглэгчийг татахад байгаа хэрэглэгчдээ хадгалж үлдэхээс 5-10 дахин илүү их зардал зарцуулагддаг байна.
5.    Шууд харилцах (хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа тогтоохдоо шууд маркетингийн хэлбэр ашиглах)
6.    Дотоодын болон олон улсын зах зээлийг аль алиныг нь гээгдүүлэлгүй хослуулж анхаарлаа хандуулах.
Хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаандаа дээрх хандлагуудыг ашиглах болно.

·         Зуучлагчид (intermediaries)
Худалдааны – өөрсдийн үйлчилгээндээ хэрэглэдэг Германаас оруулж ирдэг нүүр болон арьс арчилгааны “Janssen cosmeteucial”-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд шууд борлуулдаг УИД болон Улаанбаатар их дэлгүүрийн борлуулалтын ажилтнуудыг зан төлөв, харилцааны сургалтанд хамруулж, бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй таниулах зэрэг идэвхжүүлэлт урамшуулалын үйл ажиллагаа явуулснаар манай бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ нэмэгдэж, эрэлт ихсэх боломжтой гэж үзэж байна.
·         Өрсөлдөгчид (competitors)
Өрсөлдөөний чиг баримжаатай маркетингийн шинэ үзэл баримтлал эрчимтэй хөгжиж байгаа үед өрсөлдөгчөө үл ойшоон маркетингийн үйл ажиллагаа явуулах нь уралдааны замд нүдээ аниад жолоо барьсантай адил. (Үндсэн өрсөлдөгч-Сарнайх гоёлын студи)
Өрсөлдөгчийн нэр
Сарнайх гоёлын студи
Хаяг байршил
Сүхбаатар дүүрэг, ОХУ-ын ЭСЯ-ны баруун талд (ойрхон)
Үйл ажиллагаа эрхэлж байгаа хугацаа
Үйл ажиллагаа 2-3 жил илүү хугацаанд эрхэлж байгаа
Зах зээлд эзлэх хувь хэмжээ
Ойролцоо
Үнэ, уян хатан байдал
Ойролцоо
Үйлчилгээний онцлог шинж, нэр төрөл
Нэр төрлийн хувьд дутуу ч, илүү нь ч бас бий
Нэмэлт үйлчилгээ
Цэцгийн дэлгүүр
Чанар
Харьцангуй дутмаг
Зар сурталчилгаа
Харьцангуй илүү явуулдаг
Хуваарилалтын суваг
Дутуу, салбар огт байхгүй

Боловсон хүчин, хүний нөөц
Харьцангуй дутмаг, мэргэжлийн авьяас дутуу, ажлын дадлга туршлага муу, идэвхгүй, хөдөлмөрийн бүтээмж бага
Идэвхжүүлэлт
Ойролцоо урамшуулал явуулдаг
·         Харилцагчид (publics)
-Санхүүгийн-гол хөрөнгө оруулагч болон хувь эзэмшигч бол MCS групп. Тэгэхээр, шаардлагатай эх үүсвэр маань найдвартай. Мөн үйлчилгээний төлбөрөө монголын бүх банкны төгрөгийн болон валютын картаар ирээдүйд хийх боломжтой болгобол үйлчлүүлэгчдийг илүү ихээр татаж чадна.
-Мэдээллийн-мэдээлэл, зар сурталчилгаагаа олон нийтэд хүргүүлэх телевиз, сонин, сэтгүүл, интернет зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эздүүд, сэтгүүлч, сурвалжлагчидтай харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах (жишээ нь, бартерийн гэрээ г.м.)
-Орон нутгийн харилцагчид-Эрдэнэтийн салбар, түүний үйл ажиллагаа, маркетингийн бодлогыг орхигдуулалгүй мөн санаа тавин, анхаарч байх хэрэгтэй.
-Байгууллагын дотоод харилцагчид-байгууллагын ажилчдын зүгээс гарч буй санал гомдлыг хүлээн авч, байгууллага доторх мэдээллийн урсгалыг сайжруулж, ажилчиддаа мотиваци үзүүлэх замаар хоорондын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх нь тааламжтай харилцаа холбоо үүсэх ач холбогдолтой.
2.2.        Гадаад орчны шинжилгээ
·         Хүн ам зүйн орчин (demographics)
Энэ орчны шинжилгээнд хүмүүсийн ажил, амьдралын түвшиндээ хандах хандлага, хүн амын өсөлт, боловсролын түвшин орчны өөрчлөлтөд хүмүүсийн зохицох байдал гэх мэт үйл явц бизнест хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх нь гол зорилго болно. Нийслэл хотод 2011 оны 1-р сарын 1-ний байдлаар 1,161,800 хүн байнга оршин сууж байна. Нийт хүн амын 52.7 хувь буюу 612,100 нь эмэгтэйчүүд байна. Нийслэлийн хүн ам 2009 оноос 5.0 хувиар буюу 55.100 хүнээр өсчээ. Эрдэнэт хотод сабартай бөгөөд энэ хотын хүн ам нь 83,160. Манай улсын томоохон хот бол Дархан. Дархан-Уул аймаг нь 89,400 хүн амтай, /үүнээс эрэгтэй 42,800, эмэгтэй 46,500/ Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба Дархан хотын хүн ам нь 74,000 байна.

·         Эдийн засгийн орчин (economic environment)
Өнгөрсөн сард инфляци 11 хувьтай байсан бол Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор бол 0.8 хувиар буурсан байна. Монголд ажилгүйдлийн түвшин 11 хувьтай байна. Улсын хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, газруудад бүртгүүлсэн хүний тоо 39.2 мянгад хүрээд байгаа ажээ.  Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2011 оны эхний улиралд 925.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 821.5 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 103.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого 902.7 тэрбум төгрөг, урсгал зардал 739.8 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 163.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Үүнийг дүгнэн үзэхэд аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, улс орон ашигтай ажиллаж байна гэдэг амьдрал сайжрахын нэр юм.

·         Шинжлэх ухаан, технологийн орчин (science and technological environment)
Шинжлэх ухаан технологийн хөгжил гүйцэгдэхгүй хурдацтай урагшилж байна. Ялангуяа мэдээлийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд монголд сүүлийн үеийн загварын техник технологиуд ихээр орж ирж байгаа ч жилээр бус сараар бус бараг цагаар шинэчлэгдэж байгаа. Жишээ нь компаниудын тоног төхөрөөмжийг шинээр оруулж ирж ашигласан мэдээллийн нэгдсэн сайтууд, статистикийн газар болон бусад төрийн агентлагууд, бизнесийн хүрээнийхэн өөрсдийн гэсэн албан ёсны сайтуудтай болсон нь мэдээллийг богино хугацаанд авч ашиглахад дөхөм болсон зэрэг дэвшилттэй зүйл нилээн гарсан. Үүнтэй нэг адил бид ч гэсэн хөл зэрэгцүүлэн алхах үүднээс өөрийн сүлжээг сурталчлах үүднээс интернэтд зар сурталчилгаагаа байршуулаад зогсохгүй, мөн албан ёсны вэб сайтыг бий болгох нь зүйтэй болов уу.
Мөн инноваци буюу зах зээл дээр нэвтрээгүй байгаа цүү шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг оруулж, бусад өрсөлдөгчдөөс хэрэглэгчийг татах боломжтой. Жишээлбэл, шинэ эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх аппараттай болох, үйлчилгээний захиалгаа интернетээр авах г.м.
·         Нийгэм, соёлын орчин (social and cultural environment)
Хүмүүс өөрийгөө хэрхэн үнэлж, бодож, хүлээн авч байгаагаараа ялгардаг. Сүүлийн үед манайхан гоо сайханы салоноор үйлчлүүлж, өөртөө анхаарал тавих нь нэмэгдсэн төдийгүй зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, эрчүүд ч бас анхаарах болсонг ашиглан өөртөө анхаарал тавьдаг хүмүүс болон эрчүүдэд зориулсан шинэ үйлчилгээ нэвтрүүлж болно.
Хэрэглэгчийг сэтгэл хангалуун болгосноор ашиг орлого олохын хажуугаар нийгэмд тодорхой хэмжээгээр өөрийн хувь нэмрийг оруулах, хэрэглэгчдийг урт хугацааны туршид сэтгэл хангалуун байлгах зорилго тавина.
            Мөн нийгмийн чиг баримжаатай үзэл баримтлалын хүрээнд бүтээгдэхүүнээ шинэчилж өөрчлөхөөс гадна нийгминй өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан олон нийтэд чиглэсэн ивээн тэтгэлэг, тусламжийн үйл ажиллгааг өргөнөөр хэрэгжүүлнэ.

3.    SWOT шинжилгээ

Үзүүлэлт
Давуу тал
Сул тал
Боломж
Аюул занал

Тайлбар

Нэр хүнд
+

+

Үйлчлүүлэгчдийнхээ дунд танигдаж чадсан, ирээдүйд нэр хүндээ өсгөх боломжтой

Ажлын туршлага

+
+

Ажлын хангалттай туршлага дутмаг ч сайжруулах боломжтой
ЗЗ-д эзлэх хувь


+

Цаашид зах зээлийн ихэнх хувийг эзлэх боломжтой
Хүчин чадал
+

+

Хүчин чадлаа 100% бүрэн ашиглаж чаддаггүй ч боломжтой
Ажилтнууд


+

Сургах боломжтой
Үнэ
+



Боломжийн
Бусад сүлжээнүүд
хүчирхэгжих



+

Маркетингийн
судалгаа



+
Судалгаа явуулдаггүй
Өөрийн сүлжээг өргөтгөх
+

+

Боломжтой

Сурталчилгаа


+

Нэр хүндийг өсгөх сурталчилгаа
явуулах боломжтой
Цаг үеийн мэдрэх
чадвар
+

+

Цаг үедээ тохируулж өөрчлөлт хийх боломжтой
Ажилчдаа
боловсруулах
хөгжүүлэх
урамшуулах

+



Чадварлаг ажилчдаа хөгжүүлэх урамшуулах үйл ажиллагаа явагддаг
Ажилчдын
удирдлагадаа хандах
хандлага


+

+

Харилцаа холбоо муутай ч хөгжүүлэх боломжтой
Санхүүгийн байдал
+

+

Боломжийн


4.    Зорилго, зорилтууд
Charming beauty and spa center нь гоо сайханы үйлчилгээний зах зээлд эзлэх хувиа өсгөж (40-өөс дээш хувийг эзэлж), эрэлтийг нэмэгдүүлэн (гоо сайханы салоноор үйлчлүүлдэггүй эмэгтэйчүүдэд хандсан идэвхжүүлэлт явуулж), зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахын сацуу бүтээгдэхүүнээ хүн амын төвлөрөл ихтэй дүүргүүдийн томоохон их дэлгүүрүүдэд түгээж, мөн хотын хүн амын 50%-д хүрэхүйцээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчлан зах зээлдээ тэргүүлэгч байхыг зорьж байна.
5.    Баримтлах стратеги
Гоо сайханы салбарт хамгийн сэтгэл татам, шинийг илэрхийлсэн тэргүүлэгч брэнд болох.
·         Зорилтот зах зээл-дундаас дээш орлоготой эрэгтэй, эмэгтэй хүмүүс, гоо сайханд бараг үйлчлүүлдэггүй боломжийн орлоготой хүмүүс
·         Маркетингийн иж бүрдэл:
1.    Үйлчилгээ (чамин, чанартай, түргэн шуурхай, яг цагаа барьдаг /just in time/, сэтгэр татам)
2.    Үнэ (одоогийн байгаа үнэ дээрээ 5% нэмэх)
3.    Хуваарилалт (шинэ салбараа Дархан хотод, бүтээгдэхүүнээ Баянгол, Хан-Уул дүүргүүдийн их дэлгүүрт борлуулах)
4.    Идэвхжүүлэлт (телевиз болон сэтгүүлээр зар сурталчилгаа явуулах, борлуулалтын урамшуулал явуулах)