Mar 16, 2011

Бие даалт №2 Зар сурталчилгаа

Аливаа бараа үйлчилгээний талаар тодорхой захиалагч ивээн тэтгэгчийн нэрийн өмнөөс биечилсэн бус байдлаар төлбөртэй хийдэг мэдээлэл харилцааны төрлийг реклам сурталчилгаа гэнэ.
Реклам буюу зар сурталчилгаа гэдэг нь дуудах зарлах ( reclamar ) гэсэн латин гаралтай үг бөгөөд энэ нь өнөө үед ч ямар нэг зүйлийн тухай мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх байдлаар худалдан авагчдын анхаарлыг татах эсвэл уг барааг юмуу компанийг нэрд гарган таниулах зорилгоор хийдэг үйл ажиллагаа юм.
Реклам сурталчилгааны гол зорилго нь худалдан авагчдын сэтгэл зүйд нөлөөлж тэдний анхаарлыг сурталчилж буй бараа үйлчилгээндээ хандуулж эрэлтийг урамшуулан дэмжих явдал юм. Рекламнаас хүмүүс өөртөө хэрэгцээтэй байгаа бараа үйлчилгээ, түүнийг хаанаас олж болох, гол онцлог шинж, үйлдвэрлэгч борлуулагч газруудын талаар мэдээлэл авах боломжтой.

Сурталчилгааны үүрэг
1. Маркетингийн үүрэг
2. Харилцаа холбооны үүрэг
3. Боловсролын үүрэг
4. Эдийн засгийн үүрэг
5. Нийгмийн үүрэг
Маркетингийн үүрэг. Сурталчилгаа нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ оюун санааны элементүүдийг худалдан борлуулахад ашиглагддаг идэвхжүүлэлтийн онцгой хэлбэр болохын хувьд маркетингийн үүрэг нь энд илэрнэ.
Харилцаа холбооны үүрэг. Сурталчилгааны бүх хэлбэрүүд олон нийтэд мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
Эдийн засгийн үүрэг
 • Нэг дор олон хүнд мэдээллийг хүргэснээр хуваарилалтын зардлыг бууруулж, биечилсэн худалдааны үүргийг хөнгөвчилж өгнө.
• Өрсөлдөгчийн талаар мэдлэгтэй болж одоогийнхоо бүтээгдэхүүнийг сайжруулах, сайн чанарын шинэ бүтээгдэхүүн гаргах явдлыг дэмждэг
• Сурталчилгаа нь ямагт хэрэглэгч, худалдан авагчдыг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж туршаад үзэхийг санал болгодог. Ингэснээрээ сайн чанарын барааны амжилт, тааруухан барааны уналтыг түргэсгэдэг.
Нийгмийн үүрэг
• Тухайн улсын иргэдийн болон олон нийтийн амьжиргааны түвшинг сайжруулахад туслах арга хэрэгсэл болдог.
• Нийгмийн хэрэгцээнд үйлчилдэг. Сурталчилгааны ангилал Сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэдэг. Заримдаа ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа судалгаа танд таалагддаггүй байж болно. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэгдсэн байдаг.

Эхний бие даалтын сонгож авсан үйлчилгээнийхээ жишээн дээр үндэслээд зар сурталчилгааны анализ хийж, зар сурталчилгааны оновчтой гэж бодсон санаа гаргая.
Тэгэхээр дээр дурдсан 2 гоо сайханы салон маань хэрэглэгч, үйлчлүүлэгч бидний хамгийн ойрын бөгөөд сайн мэдэх зар сурталчилгааны хэрэгсэл бол телевизээр рекламаа цацдаггүй. Харин сэтгүүлийн болон худалдаалах газарт хийх гэсэн 2 хэлбэрийг илүү ашигладаг. Ихэвчлэн гаднаас жуулчдыг өөртөө татах зорилгоор МИАТ-ийн онгоцонд байдаг сэтгүүлүүд дээр сурталчилгаагаа монгол ба англи хэл дээр байрлуулж, Charming-ийн хувьд салондоо болон бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүд дээрээ брошюр буюу бяцхан товхимол ил тавьдаг. Эдгээр сурталчилгааны сул тал нь үйлчилгээ бүрийнхээ зургийг оруулж, хэтэрхий их мэдээллийг нэг дор багтаах гэж хичээсэн нь хэвлэмэл сурталчилгаан дээр төдийлөн тохироогүй бөгөөд хангалттай хүртээмжтэй биш, уншигчдын анхаарлыг татахаар байж чадаагүй гэж бодож байна.
Тэгэхээр, сэтгүүл нь тодорхой бүлэг уншигчдад зориулагдсан байдаг учраас сурталчилгааг тэдний түвшинд нь бэлтгэж, хүний нүдэнд тусгахын тулд тод, өнгөлөг бөгөөд маш товч, тодорхой байх хэрэгтэй.
Сарнайх-ийн хувьд өөрийн салоноосоо гадна зөвхөн LPG тураах аппаратны үйлчилгээг тусгайлан сурталчилж, сэтгүүл дээр рекламаа байршуулдаг нь зөв бодлого гэж бодож байна, энэ нь уншигчдийн анхаарлыг татах боломж илүү өндөртэй.
Санаа: Сэтгүүлийн эхний эсвэл хамгийн сүүлийн  хуудсанд бүтэн хэмжээгээр сурталчилгаагаа байршуулж, тод өнгийг голлон, тухайн салонд үйлчлүүлэх хүсэл  сонирхол шууд төрөхүйц, бусдаас ялгарах онцлог давуу талыг илэрхийлсэн нэг өгүүлбэр, лого буюу таних тэмдгийг ч юм уу эсвэл салоны дотоод интерьер дизайныг харуулсан зургийг оруулж, холбоо барих утас болон хаягийг багтаасан байхад хангаллтай. Учир нь энэ бол байгууллагын танилцуулга бус, харин худалдан авалтыг өдөөх зүйл юм.
Брошюр бол том биш, аваад явахад нугалах шаардлагагүй, авсаархан байх чухал. Нэг талдаа монгол, нөгөө талдаа англиар бичсан байвал илүү хүртээмжтэй байх болно. Үүнд товчхон үйлчилгээнүүдийн нэрс, тод өнгийн, загварлаг салоны болон бүтээгдэхүүний илэрхийлэл бүхий зураг, хаяг болон утасаа хэвлэсэн байх хэрэгтэй.
Телевизийн реклам хийхээр бол сонгодог хөгжмийн аялгуу, амгалан тайван, тохь тух, интерьер дизайн болон тансаг орчинг харуулж, бүсгүйчүүдийн хорхойг нь хөдөлгөхөд л хангалттай гэж би бодож байна.

Жишээлбэл:
Charming дотоод интерьер дизайн
Charming бэлэг тэмдэг болсон цахирмаа цэцэг

 Сарнайх лого болсон сарнай 
Онцлогийг илэрхийлэл үгс:
Elegance

 Comfort

  Dignity
  
   Reputation

    Quality

     Exclusive

     Hospitable

      Relaxation

       Satisfaction

        Confidential

Тансаг, таатай орчин, тав тух, нэр хүнд, чанар, онцгой, найрсаг үйлчилгээ, амралт, сэтгэл ханамж, найдвартай үйлчилгээ